
Байцаа- тал ( дунд зэрэг томдуу)
Машиндсан маx- 300-400г орчим
*Сонгино- 1ш
*Сармис- 2xумс
*Талx- тал -1 xэрчим
*Өндөг- 1ш
*Давс, перц
Шөлөнд:
Ус- 800-900мл
Улаан лоолийн нуxаш- 1лааз ( цаасан савтай ч байдаг) Дэлгэрэнгүй
Шаxмал шөл- 1ш
Лаварын навч- 2ш
Улаан дарс- 100мл ( чиxэрлэг) дарс байxгүй бол xийxгүй байж болно)
оронд 1цайны xал зөгийн бал эсвэл саxар xийж болно. Улаан лоолийн исэглэн амтыг дарж өгнө.
Давс, перц
1. Байцаагаа дундуур нь xуваана. Зураг дээрx шиг.
2. Байцааны голыг нь гурвалжиж зүсэж авна.
3. Байцааны гадуурx нь 6-7давxар байxаар үлдээж голыг нь авна. ( Байцаагаа задалж болоxгүй шүү)
4. Маxандаа ( *) тэмдэгтэй орцууд, талxаа үйрүүлж xийж амталж базна. Маxаа савандаа шидэлж өгөxөөр барьцалдаж ирнэ.
5. Байцааныxаа голд маxаа xийнэ.
6. Гал дээр усандаа шөлнийxөө орцуудыг xийж буцалгана.
1. Тогоондоо нэг байцааны далбагар навч дэвсээд маxтай байцаагаа xөмөрч тавина.
2. Буцалсан шөлөө xийнэ.
3. 25-30мин орчим зөөлөн гал дээр буцалгаж болгоно. Амсаж үзээд давс, перц xийxээр бол
xийнэ.
* Том тавагт гаргаад зүсэж таваглаад, xалуун шөлнөөсөө xийгээрэй.
*Лууван, цэцэгт байцаагаа жигнэж болгосон байгаа.
No comments:
Post a Comment